18 дугаар зүйл. Хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах
18.1.Санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
18.1.1.аудитын тусгай зөвшөөрөл авсан болон энэ хуулийн 19.3, 19.4-т заасан шаардлагыг хангасан аудитын хуулийн этгээдийн жагсаалт, тэдгээрийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон тухай мэдээллийг тухай бүр өөрийн цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлэх;
18.1.2.аудитын хуулийн этгээд нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хэрхэн ханган ажиллаж байгаад хяналт тавих;
18.1.3.аудитын хуулийн этгээдэд хийх чанарын хяналтын журмыг батлах;
18.1.4.аудитын хуулийн этгээдэд гурван жил тутамд чанарын хяналтыг хэрэгжүүлэх.