13 дугаар зүйл. Барьцааны эрхийг хэрэгжүүлэх дараалал
13.1.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол нэг барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлээ тэргүүн ээлжид хангуулах хэд хэдэн барьцаалагчийн эрхийн дарааллыг барьцаа баталгаажсан цаг хугацааны дарааллаар тодорхойлно.
13.2.Баталгаажсан барьцаа нь баталгаажаагүй барьцаанаас барьцааны эрх нь хэзээ үүссэнээс үл хамааран давуу эрхтэй байна.
13.3.Баталгаажаагүй хэд хэдэн барьцааны хувьд барьцаалагчдын эрхийн дарааллыг тогтоохдоо барьцааны эрх үүссэн дарааллыг баримтлана.