16 дугаар зүйл. Мал, тэжээвэр амьтан барьцаалагчийн давуу эрх
16.1.Мал, тэжээвэр амьтны хүнс тэжээл авах болон тэдгээрийн эмчилгээний зорилгоор хөрөнгө шилжүүлсэн этгээд нь барьцааны эрхээ баталгаажуулсан бол тухайн мал, тэжээвэр амьтан болон тэдгээрийг захиран зарцуулснаас олсон орлогын хувьд цаг хугацааны дарааллаас үл хамааран бусад баталгаажсан барьцаалагчаас өмнө шаардлагаа хангуулах давуу эрхтэй.