17 дугаар зүйл. Үр тариа барьцаалагчийн давуу эрх

ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ БОЛОН ЭДИЙН БУС ХӨРӨНГИЙН БАРЬЦААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

17 дугаар зүйл. Үр тариа барьцаалагчийн давуу эрх

17.1.Хуульд зааснаар эзэмшиж байгаа газартаа тарьж ургуулж байгаа үр тарианы баталгаажсан барьцааны эрх нь тухайн газрын өмчлөгчийн шаардах эрх болон газар барьцаалагчийн шаардлагаас давуу эрхтэй байна.

17.2.Үр тариаг тарихаас өмнө зургаан сарын дотор, эсхүл үр тариа ургаж байх үед ургуулах, хураах боломжийг олгох зорилгоор үүссэн үүргийн гүйцэтгэлийг хангаж байгаа баталгаажсан барьцаа нь тухайн үр тарианы хувьд цаг хугацааны дарааллаас үл хамааран бусад баталгаажсан барьцаанаас давуу эрхтэй байна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.