19 дугаар зүйл. Үл хөдлөх эд хөрөнгийн энгийн бүрдэл хэсэг болсон хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх

ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ БОЛОН ЭДИЙН БУС ХӨРӨНГИЙН БАРЬЦААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

19 дугаар зүйл. Үл хөдлөх эд хөрөнгийн энгийн бүрдэл хэсэг болсон хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх

19.1.Барьцааны гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалагдсан хөдлөх эд хөрөнгө нь үл хөдлөх эд хөрөнгийн энгийн бүрдэл хэсэг болсон бол тухайн хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх хэвээр үргэлжилнэ.

19.2.Үл хөдлөх эд хөрөнгийн энгийн бүрдэл хэсэг болсон барьцааны эрх баталгаажихаас өмнө тухайн үл хөдлөх эд хөрөнгөд үүссэн эрхийг холбогдох хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлснээс бусад тохиолдолд энгийн бүрдэл хэсгийн барьцаа нь тухайн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой аливаа эрхийн хувьд давуу эрхтэй байна.

19.3.Барьцаалагдсан хөдлөх эд хөрөнгө нь үл хөдлөх хөрөнгийн үндсэн бүрдэл хэсэг болсон бол тухайн хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх дуусгавар болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.