20 дугаар зүйл. Бусад эд юмстай нэгдсэн эд хөрөнгийн барьцааны эрх

ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ БОЛОН ЭДИЙН БУС ХӨРӨНГИЙН БАРЬЦААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

20 дугаар зүйл. Бусад эд юмстай нэгдсэн эд хөрөнгийн барьцааны эрх

20.1.Гол эд юмстай нэгдсэн хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх ийнхүү нэгдсэний дараа хэвээр үргэлжилнэ.

20.2.Энэ хуулийн 20.1-д заасан барьцааны эрх энэ хуульд заасны дагуу гол эд юмстай нэгдэх үед баталгаажсан байсан бол ийнхүү нэгдсэний дараа эд хөрөнгийн барьцааны эрхийг баталгаажсанд тооцно.

20.3.Гол эд юмстай нэгдсэн эд хөрөнгийн баталгаажсан барьцааны эрх нь гол эд юмс дахь барьцааны эрхээс давуу эрхтэй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.