21 дугаар зүйл. Орлуулагдах эд хөрөнгө нийлэх, холилдох үеийн барьцааны эрх

ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ БОЛОН ЭДИЙН БУС ХӨРӨНГИЙН БАРЬЦААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

21 дугаар зүйл. Орлуулагдах эд хөрөнгө нийлэх, холилдох үеийн барьцааны эрх

21.1.Барьцааны зүйл болох орлуулагдах хөдлөх эд хөрөнгө нь бусдын эд хөрөнгөтэй нийлсэн, холилдсон бол ийнхүү нийлж, холилдсоны үр дүнд бий болсон эд хөрөнгө барьцааны зүйл байна.

21.2.Барьцааны зүйл нийлэх, холилдохоос өмнө барьцаа баталгаажсан бол нийлж, холилдсоны үр дүнд бий болсон эд хөрөнгө дэх барьцааг баталгаажсанд тооцно.

21.3.Энэ хуулийн 21.4-т зааснаас бусад тохиолдолд нийлсэн, холилдсоны үр дүнд бий болсон эд хөрөнгийн барьцааны эрхийн дарааллыг хөдлөх эд хөрөнгийн барьцаа баталгаажсан цаг хугацааны дарааллаар тогтооно.

21.4.Нийлж, холилдсоны үр дүнд бий болсон эд хөрөнгөд хэд хэдэн барьцааны эрх үүсэж байвал барьцааны эрхийг хэрэгжүүлэх дарааллыг дараах байдлаар тогтооно:

21.4.1.хөдлөх эд хөрөнгө нийлэх, холилдох үед баталгаажсан барьцаа баталгаажаагүй барьцааны эрхээс тэргүүн ээлжид хангагдах;

21.4.2.хэд хэдэн баталгаажаагүй барьцааны хувьд түрүүлж үүссэн барьцааны эрхийг тэргүүн ээлжид хангах;

21.4.3.хэд хэдэн баталгаажсан барьцааны хувьд тэдгээрийн барьцааны эрхийн шаардлагыг нийлж, холилдсоноос бий болсон эд хөрөнгийн үнээс эд хөрөнгө нийлэх, холилдох үеийн үнэ цэнэд хувь тэнцүүлэн хангах.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.