2 дугаар зүйл. Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль тогтоомж
2.1.Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль, захиргааны хэм хэмжээний актаас бүрдэнэ.
2.2.Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг барьцаалахтай холбогдсон харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулна.
2.3.Зохицуулалттай зах зээл дэх үнэт цаасыг барьцаалахтай холбогдсон харилцааг энэ хуульд үндэслэн үнэт цаасыг зохицуулах, хянах эрх бүхий байгууллагын тогтоосон журмаар зохицуулна.
2.4.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.