3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хууль нь иргэн, хуулийн этгээдийн хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгөтэй холбоотой гэрээ, хуульд зааснаар үүсэх барьцааны харилцаанд үйлчилнэ.
3.2.Энэ хууль нь санхүүгийн түрээсийн гэрээний түрээслүүлэгчийн эрх, авлага худалдан авагчийн эрх, зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргээ зөрчсөн худалдан авагчаас гэрээний зүйлээ буцаан шаардах болон эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах, худалдан авах гэрээний дагуу гэрээний зүйлийг буцаан худалдан авах худалдагчийн эрх, эд хөрөнгийг давуу эрхээр худалдан авах эрх бүхий этгээдийн эрхэд барьцааны эрхийн нэгэн адил үйлчлэх бөгөөд тэдгээрийн хувьд зөвхөн эрх хэрэгжүүлэх дараалал болон бүртгэлийн харилцааг зохицуулна.