4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ БОЛОН ЭДИЙН БУС ХӨРӨНГИЙН БАРЬЦААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."баталгаажилт" гэж барьцааны эрх гуравдагч этгээдийн өмнө хүчин төгөлдөр байх, барьцааны зүйлээс шаардлагаа хангуулах барьцаалагчийн эрхийн дарааллыг баталгаажуулсныг;

4.1.2."барьцааны зүйлийг захиран зарцуулснаас олсон орлого" гэж барьцаа хөрөнгийг худалдан борлуулах болон бусад байдлаар гүйлгээнд оруулснаас олсон эд хөрөнгө, мөнгө, мөнгөтэй адилтгах хөрөнгө, барьцаа хөрөнгө гэмтсэн, устсантай холбоотой гэм хор учруулсны төлбөр, дайчлан гаргуулсны нөхөх олговор болон даатгалын нөхөн төлбөрийг;

4.1.3."барьцаалан барих эрх" гэж эд хөрөнгийн доголдол, гэмтлийг арилгах, тээвэрлэх, хадгалах үйлчилгээ үзүүлсэн, засварласан, сайжруулсан этгээдэд ийнхүү үйлчилгээ үзүүлсний төлөөх хөлс, төлбөрийг шилжүүлэх хүртэл хугацаанд тухайн эд хөрөнгийг хуульд заасан эрх бүхий этгээд эзэмшилдээ байлгахыг;

4.1.4."худалдагчийн барьцааны эрх" гэж эд хөрөнгийг зээлээр худалдсан худалдагч, эсхүл худалдан авагчид эд хөрөнгийг худалдан авах зээл олгосон зээлдүүлэгч үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож тухайн худалдсан эд зүйлийг барьцаанд авахыг;

4.1.5."хуульд зааснаар үүсэх барьцааны эрх" гэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх, татвар болон дампуурлын харилцааг зохицуулсан хуульд заасны дагуу үүсэх барьцааны эрхийг.

4.1.6.“гарын үсэг” гэж Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 4.1.14-т заасныг. /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.