5 дугаар зүйл. Барьцааны талууд
5.1.Барьцаалагч нь үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд өөрийн шаардлагыг хангуулах үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг барьцаалсан иргэн, хуулийн этгээд байна.
5.2.Барьцаалуулагч нь үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон өөрийн өмчлөлийн хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг барьцаалуулсан иргэн, хуулийн этгээд байна.
5.3.Барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгэгч, эсхүл гуравдагч этгээд байж болно.