6 дугаар зүйл. Барьцаагаар хангах үүрэг

ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ БОЛОН ЭДИЙН БУС ХӨРӨНГИЙН БАРЬЦААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

6 дугаар зүйл. Барьцаагаар хангах үүрэг

6.1.Барьцаагаар хангах үүрэг нь мөнгөн хэлбэрээр илэрхийлж болох нэг буюу хэд хэдэн үндсэн үүрэг, хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол тэдгээртэй холбоотой бусад дагалдах үүрэг байна.

6.2.Үндсэн үүргийг биелүүлээгүйн улмаас барьцааны шаардлагыг хангуулахтай холбогдон барьцаалагчид учирсан хохирол, нэмэгдүүлсэн хүү, анз, тэмдэгтийн хураамж болон нөхөн төлүүлэх шүүхийн зардал нь дагалдах үүрэгт хамаарна.

6.3.Гэрээнд заасан бол барьцаагаар хангах үүргийн хэмжээ өөрчлөгдөж болно.

6.4.Гэрээнд заасан бол ирээдүйд бий болох, эсхүл болзол тавьсан үүргийг хангахад барьцааг хэрэглэж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.