7 дугаар зүйл. Барьцааны зүйл

ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ БОЛОН ЭДИЙН БУС ХӨРӨНГИЙН БАРЬЦААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

7 дугаар зүйл. Барьцааны зүйл

7.1.Иргэний гүйлгээнээс хасагдаагүй бусдын өмчлөлд шилжүүлж болох бодитой байгаа, эсхүл ирээдүйд бий болох хөдлөх эд хөрөнгө, бүх төрлийн хувьцаа, үнэт цаас, шаардах эрх, шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүх төрлийн бүтээл, шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, ашигтай загвар болон бусад хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгө нь барьцааны зүйл байж болно.

7.2.Хуульд заасны дагуу төлбөр гаргуулж болохгүй хөдлөх эд хөрөнгө болон бусдын өмчлөлд шилжүүлж үл болох эрх барьцааны зүйл байж болохгүй.

7.3.Хууль, гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг захиран зарцуулснаас олсон орлого барьцааны зүйл байна.

7.4.Барьцааны гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийн үр шим барьцааны зүйл байна.

7.5.Барьцааны гэрээнд заасан бол барьцааны зүйл, түүний тоо хэмжээ өөрчлөгдөж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.