8 дугаар зүйл. Барьцааны эрх үүсэх үндэслэл
8.1.Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцаа нь хуульд зааснаар, эсхүл барьцаалагч, барьцаалуулагчийн хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр үүснэ.
8.2.Хуульд зааснаар үүсэх барьцааны харилцаанд энэ хуульд заасан барьцааны эрхийн баталгаажилт, барьцааны эрхийг хэрэгжүүлэх дараалалтай холбоотой зохицуулалтаас бусад зүйл, заалт хамаарахгүй.
ХОЁРДУГААР БҮЛЭГ БАРЬЦААНЫ ГЭРЭЭ БОЛОН БАРЬЦААНЫ БАТАЛГААЖИЛТ