23.1.Гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалуулагч барьцааны зүйлийг худалдах, арилжих, бэлэглэх зэргээр захиран зарцуулах бол барьцаалагчид мэдэгдэнэ.
23.2.Барьцаалуулагчийн аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд барьцааны зүйлийг худалдахад энэ хуулийн 23.1-д заасны дагуу мэдэгдэх шаардлагагүй.
23.3.Энэ хуулийн 23.2-т заасан аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд барьцааны зүйлийг худалдах үйл ажиллагаанд тодорхой төрлийн эд хөрөнгийг ашгийн төлөө, тогтмол худалдан борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг этгээд барьцаалуулсан хөрөнгөө худалдан борлуулах ажиллагаа хамаарна.