24 дугаар зүйл. Барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхэд барьцааны шаардлага хэвээр хадгалагдах
24.1.Хууль, гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг худалдах, арилжих болон бусад хэлбэрээр өмчлөгч өөрчлөгдсөн тохиолдолд уг хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх хэвээр хадгалагдана.
24.2.Барьцаалуулагчийн аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд худалдсан хөдлөх эд хөрөнгө барьцаалагдсаныг мэдэж байсан эсэх, уг барьцааны эрх баталгаажсан эсэхээс үл хамааран худалдан авагч тухайн хөдлөх эд хөрөнгийг барьцааны эрхгүйгээр шилжүүлэн авна.
24.3.Барьцаалагч зөвшөөрсөн бол тухайн хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө барьцааны эрхгүйгээр бусдад шилжинэ.
24.4.Барьцааны зүйлийг өмчлөлдөө шилжүүлэн авсан этгээд тухайн хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө барьцаалагдсаныг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бөгөөд энэ хуульд заасны дагуу баталгаажихаас өмнө зохих төлбөртэйгөөр шилжүүлэн авсан бол тухайн хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө нь уг этгээдийн өмчлөлд барьцааны эрхгүйгээр шилжинэ.
24.5.Автотээврийн хэрэгсэл худалдан авагч нь уг хөрөнгийг шилжүүлэн авах үед бусдад барьцаалагдсаныг мэдээгүй бөгөөд энэ хуулийн 12.4-т заасны дагуу баталгаажаагүй бол барьцааны эрхгүйгээр шилжүүлэн авна.
24.6.Энэ хуулийн 24.2, 24.3, 24.4, 24.5-д заасан журмын дагуу барьцааны зүйлийг захиран зарцуулсан бол ийнхүү захиран зарцуулснаас олсон орлогод энэ хуулийн 12.3-т заасны дагуу барьцааны эрх үүснэ.