25 дугаар зүйл. Авлага барьцаалах онцлог

ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ БОЛОН ЭДИЙН БУС ХӨРӨНГИЙН БАРЬЦААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

25 дугаар зүйл. Авлага барьцаалах онцлог

25.1.Авлагын барьцаа нь энэ хуульд заасны дагуу барьцааны мэдэгдлийг бүртгүүлснээр баталгаажна.

25.2.Авлага барьцаалсан бол барьцаалагч барьцаа үүссэн үндэслэл болон түүний баталгаажилтын талаар авлагын үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх үүрэг хүлээхгүй.

25.3.Барьцаалагч нь авлагын үүрэг гүйцэтгэгчид барьцаалуулагч үүргээ зөрчсөн тухай болон барьцааны эрхийн талаар мэдэгдээгүй бол үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргээ барьцаалуулагчийн өмнө гүйцэтгэх бөгөөд уг төлбөрийг барьцаагаар хангагдсан үндсэн үүргийг гүйцэтгэхэд зарцуулна.

25.4.Барьцаалагч нь авлагын үүрэг гүйцэтгэгчид барьцааны эрх болон барьцаалуулагч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй талаар мэдэгдсэн бөгөөд авлагын үүрэг гүйцэтгэгчийг үүргээ барьцаалагчид гүйцэтгэхийг шаардсан бол уг үүргийн хангалтыг барьцаагаар хангагдсан үндсэн үүргийг гүйцэтгэхэд зарцуулна. Барьцаалагчаас мэдэгдэл хүлээн авснаас хойш авлагын үүрэг гүйцэтгэгч барьцаалуулагчийн өмнө үүргийг гүйцэтгэсэн бол авлагын үүргийг гүйцэтгэсэнд тооцохгүй.

25.5.Энэ хуулийн 25.4-т заасан мэдэгдлийг бичгээр, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулсан цахим хэлбэрээр үйлдэх бөгөөд түүнд дараах мэдээллийг тусгасан байна: /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

25.5.1.барьцаалагчийн нэр;

25.5.2.авлагын хэмжээ, үнийн дүн, хугацаа, хүлээн авах нөхцөл, журам;

25.5.3.авлагыг хэнд гүйцэтгэх талаарх зааварчилгаа;

25.5.4.авлага барьцаалсан талаарх нотлох баримт.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ БАРЬЦААНЫ ЗҮЙЛИЙН ТАЛААРХ ТАЛУУДЫН ЭРХ, ҮҮРЭГ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.