26 дугаар зүйл. Барьцааны зүйлийг ашиглах

ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ БОЛОН ЭДИЙН БУС ХӨРӨНГИЙН БАРЬЦААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

26 дугаар зүйл. Барьцааны зүйлийг ашиглах

26.1.Барьцааны гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалагчийн эзэмшилд шилжээгүй барьцаа /цаашид "эзэмшлийн бус барьцаа" гэх/-ны барьцаалуулагч нь барьцааны зүйлийг зориулалтын дагуу ашиглах эрхтэй.

26.2.Эзэмшлийн бус барьцааны үед барьцаалуулагч нь барьцааны зүйлээс олох орлого, үр шимийг хүртэх эрхтэй бөгөөд барьцааны гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалагч уг орлого, үр шимийн талаар аливаа эрх эдлэхгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.