27 дугаар зүйл. Барьцааны зүйлийг арчлах, засварлах

ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ БОЛОН ЭДИЙН БУС ХӨРӨНГИЙН БАРЬЦААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

27 дугаар зүйл. Барьцааны зүйлийг арчлах, засварлах

27.1.Барьцааны гэрээнд өөрөөр заагаагүй бол эзэмшлийн бус барьцааны барьцаалуулагч нь барьцааны үүрэг дуусгавар болох хүртэл барьцааны зүйлийг арчлан хамгаалж, хууль, гэрээгээр тогтоосон хугацаа, журмын дагуу, хэрэв хугацаа заагаагүй бол зохистой хугацаанд урсгал засвар хийж, гарсан зардлыг хариуцна.

27.2.Барьцааны гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалагчийн эзэмшилд шилжсэн барьцаа /цаашид "эзэмшлийн барьцаа" гэх/-ны барьцаалагч нь барьцааны зүйлийг арчлан хамгаалж, шаардлагатай засвар үйлчилгээг хариуцна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.