30 дугаар зүйл. Барьцааны зүйлийг устах, гэмтэхээс сэргийлэх
30.1.Барьцааны зүйлийг эзэмшиж байгаа этгээд барьцааны зүйлийн бүрэн бүтэн, эрхийн доголдолгүй байдлыг хангах, түүний дотор бусад этгээдийн хууль бус халдлага, гэнэтийн аюулаас хамгаалахын тулд хууль болон гэрээгээр тогтоосон арга хэмжээг авах, хэрэв энэ талаар хууль болон гэрээнд заагаагүй бол шаардлагатай ердийн арга хэмжээг авах үүрэгтэй.
30.2.Барьцааны зүйл устах, гэмтэх бодит аюул тулгарсан тохиолдолд барьцааны зүйлийг эзэмшиж байгаа этгээд гэрээний нөгөө талд энэ тухай нэн даруй мэдэгдэнэ.