31 дугаар зүйл. Барьцааны зүйлийг шалгах
31.1.Барьцааны зүйлийг эзэмшээгүй гэрээний тал барьцааны зүйлийн бодит байдал, арчлалт, хамгаалалтыг нөгөө талд мэдэгдэл өгсний үндсэн дээр шалгах эрхтэй.
31.2.Энэ хуулийн 31.1-д заасан эрхээ хэрэгжүүлэхдээ зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд барьцааны зүйлийг эзэмшиж байгаа этгээдийн эзэмшил, ашиглалтад саад учруулж болохгүй.