33 дугаар зүйл. Барьцаалуулагч дампуурах, төлбөрийн чадваргүй болох

ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ БОЛОН ЭДИЙН БУС ХӨРӨНГИЙН БАРЬЦААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

33 дугаар зүйл. Барьцаалуулагч дампуурах, төлбөрийн чадваргүй болох

33.1.Баталгаажсан барьцааны дараалал нь дампуурлын хэргийн нэхэмжлэлийн шаардлага хангах дараалалд нэгэн адил үйлчилнэ.

33.2.Барьцаалуулагчийн эсрэг дампуурлын хэрэг үүссэн тохиолдолд барьцааны эрх хүчин төгөлдөр бөгөөд хэрэг гүйцэтгэгч барьцааны зүйлийг худалдан борлуулсан орлогоос эхний ээлжид барьцаалагчийн шаардлагыг хангаж, үлдсэн хэсэг нь хариуцагчийн хуваарилагдах хөрөнгөд хамаарна.

33.3.Барьцаалуулагч дампуурсан, эсхүл төлбөрийн чадваргүйд тооцогдсон тохиолдолд барьцааны зүйлийг борлуулсан орлого нь барьцаалагчийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй бол ийнхүү хүрээгүй хэсгийг энгийн нэхэмжлэлийн дараалалд шилжүүлнэ.

ТАВДУГААР БҮЛЭГ БАРЬЦААНЫ МЭДЭГДЛИЙН БҮРТГЭЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.