34 дугаар зүйл. Бүртгэлийн байгууллага
34.1.Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны мэдэгдлийг бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид "бүртгэлийн байгууллага" гэх/ энэ хуульд заасан журмын дагуу цахим мэдээллийн санд бүртгэж бүртгэлийн дугаар олгоно.
34.2.Энэ хуульд заасан барьцааны мэдэгдлийн бүртгэл нь зөвхөн тодорхой өмчлөгчийн хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн хувьд барьцааны эрх үүссэнийг нийтэд мэдэгдэх, барьцааны эрхийн дараалал тогтоох зорилготой бөгөөд сонирхогч этгээд барьцааны гэрээний агуулгын талаар барьцаалагч, эсхүл барьцаалуулагчаас тодруулга хүсч болно.