35 дугаар зүйл. Цахим мэдээллийн сан

ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ БОЛОН ЭДИЙН БУС ХӨРӨНГИЙН БАРЬЦААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

35 дугаар зүйл. Цахим мэдээллийн сан

35.1.Бүртгэлийн байгууллага нь хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны мэдэгдлийг бүртгэх цахим мэдээллийн сан /цаашид "цахим мэдээллийн сан" гэх/-тай байна.

35.2.Цахим мэдээллийн санг улсын хэмжээнд үүсгэх, түүний тасралтгүй үйл ажиллагаа, хадгалалт, хамгаалалт, найдвартай байдлыг бүртгэлийн байгууллага хариуцна.

35.3.Бүртгэлийн байгууллага нь цахим мэдээллийн санд бүртгэсэн барьцааны мэдэгдлийн бүртгэлийн талаарх статистик мэдээг сар, улирал, жилээр улсын хэмжээнд нэгтгэн гаргаж, холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлнэ.

35.4.Энэ хуулийн 35.1-д заасан цахим мэдээллийн сан нь улсын хэмжээнд нэгдсэн, нийтэд нээлттэй байна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.