36 дугаар зүйл. Цахим мэдээллийн сангийн үйл ажиллагааг зохицуулах журам
36.1.Цахим мэдээллийн санг бүрдүүлэх, мэдээллийг боловсруулах, мэдээлэл өгөх, солилцох, барьцааны эрхийн мэдэгдлийг бүртгэж дугаар олгох, нийтэд нээлттэй байх болон статистикийн зориулалттай мэдээллийн төрлийг тогтоох журмыг бүртгэлийн байгууллагын даргын санал болгосноор улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.