38 дугаар зүйл. Үйлчилгээний хураамж
38.1.Цахим мэдээллийн санд хайлт хийх, хуульд зааснаар үүсэх барьцааны мэдэгдлийг бүртгүүлэх болон барьцааны мэдэгдлийн бүртгэлийг цуцлахад үйлчилгээний хураамж төлөхгүй.
38.2.Барьцааны мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлэх, бүртгэлд өөрчлөлт оруулах, бүртгэлийн хугацааг сунгах болон лавлагаа авахад Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд4 заасан үйлчилгээний хураамж төлнө.