39 дугаар зүйл. Барьцааны мэдэгдэл

ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ БОЛОН ЭДИЙН БУС ХӨРӨНГИЙН БАРЬЦААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

39 дугаар зүйл. Барьцааны мэдэгдэл

39.1.Барьцааны мэдэгдэлд дараах зүйлийг тусгана:

39.1.1.барьцаалуулагч нь иргэн бол түүний овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар /гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол паспорт буюу түүнтэй адилтгах баримт бичгийн дугаар/, оршин суугаа газрын хаяг, хуулийн этгээд бол нэр, бүртгэлийн дугаар, оршин байгаа газрын хаяг; /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

39.1.2.барьцаалагч нь иргэн бол түүний овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, хуулийн этгээд бол нэр, бүртгэлийн дугаар, оршин байгаа газрын хаяг;

39.1.3.барьцааны зүйл, түүний тоо хэмжээ, ерөнхий дүрслэл;

39.1.4.барьцаагаар хангах үүргийн хугацаа.

39.2.Хэд хэдэн барьцаалагч болон барьцаалуулагчтай бол энэ хуулийн 39.1.1, 39.1.2-т заасан мэдээллийг холбогдох этгээд тус бүрээр тусгана.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.