46 дугаар зүйл. Барьцааны мэдэгдлийн бүртгэлийг татгалзах
46.1.Анх удаа бүртгүүлж байгаа барьцааны мэдэгдэл нь дараах мэдээллийг агуулаагүй байвал цахим мэдээллийн санд бүртгэхээс татгалзана:
46.1.1.барьцаалуулагчийн иргэний бүртгэлийн дугаар; /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
46.1.2.барьцаалагчийн нэр, оршин суугаа газрын хаяг;
46.1.3.барьцааны зүйлийн талаарх тодорхойлолт.
46.2.Барьцааны мэдэгдэлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай мэдэгдлийн бүртгэлийн дугаар хүчингүй, хугацаа дууссан, цуцлагдсанаас гадна дараах мэдээлэл агуулаагүй байвал бүртгэхээс татгалзана:
46.2.1.нэмэлт, өөрчлөлт орж байгаа үндсэн мэдэгдлийн бүртгэлийн дугаар;
46.2.2.барьцаалуулагчийн иргэний бүртгэлийн дугаар; /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
46.2.3.барьцаалагчийн нэр, оршин суугаа газрын хаяг.
46.3.Бүртгэлийн хугацааг сунгуулах тухай мэдэгдлийн бүртгэлийн дугаар хүчингүй, хугацаа дууссан, цуцлагдсанаас гадна дараах мэдээлэл агуулаагүй бол бүртгэхээс татгалзана:
46.3.1.хугацааг нь сунгуулах үндсэн мэдэгдлийн дугаар;
46.3.2.мэдэгдлийн сунгагдах хугацаа.
46.4.Барьцааны мэдэгдлийн бүртгэлийг цуцлах тухай мэдэгдлийн хувьд цуцалж байгаа мэдэгдлийн бүртгэлийн дугаар хүчингүй, хугацаа дууссан, цуцлагдсанаас гадна цуцлах гэж байгаа үндсэн мэдэгдлийн дугаарыг агуулаагүй бол бүртгэхээс татгалзана.
46.5.Энэ хуульд заасан барьцааны мэдэгдлийг бүртгүүлэхдээ үйлчилгээний хураамжийг төлөөгүй нь барьцааны мэдэгдлийг бүртгэхээс татгалзах үндэслэл болно.
ЗУРГААДУГААР БҮЛЭГ БАРЬЦААНЫ ЭРХ ХЭРЭГЖҮҮЛЭХ