45 дугаар зүйл. Барьцааны мэдэгдлийн бүртгэлд нэмэлт тайлбар оруулах
45.1.Цахим мэдээллийн санд оруулсан аливаа мэдээллийг залруулах, тодруулах зорилгоор үүрэг гүйцэтгэгч, эсхүл барьцаалуулагч нь нэмэлт тайлбар оруулж болно.
45.2.Энэ хуулийн 45.1-д заасан нэмэлт тайлбарыг оруулсан нь барьцааны мэдэгдлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй.
45.3.Цахим мэдээллийн санд үнэн зөв мэдээлэл оруулах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг мэдээлэл оруулсан буруутай этгээд нөхөн төлнө.