44 дугаар зүйл. Барьцааны мэдэгдлийн бүртгэлийг цуцлах

ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ БОЛОН ЭДИЙН БУС ХӨРӨНГИЙН БАРЬЦААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

44 дугаар зүйл. Барьцааны мэдэгдлийн бүртгэлийг цуцлах

44.1.Барьцааны мэдэгдлийн бүртгэлийг цуцлах мэдэгдэл /цаашид "цуцлах мэдэгдэл" гэх/-д дараах зүйлийг тусгана:

44.1.1.барьцааны мэдэгдлийг бүртгэсэн анхны дугаар;

44.1.2.барьцааны мэдэгдлийн бүртгэлийг цуцлах зөвшөөрөл өгсөн барьцаалагчийн энэ хуулийн 39.1.2-т заасан мэдээлэл;

44.1.3.цуцлах зөвшөөрөл өгсөн барьцаалагч тус бүрийн хувьд барьцааны мэдэгдлийн бүртгэл хүчин төгөлдөр бус болсон тухай тэмдэглэл.

44.2.Дараах тохиолдолд барьцаалагч нь үүрэг гүйцэтгэгч, эсхүл барьцаалуулагчаас бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэл хүлээн авснаас хойш гурав хоногийн дотор цуцлах мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлнэ: /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

44.2.1.барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон;

44.2.2.үүрэг гүйцэтгэгч, эсхүл барьцаалуулагч анхны бүртгэл хийлгэх зөвшөөрлийг өгөөгүй.

44.3.Барьцаалагч энэ хуулийн 44.2-т заасан хугацаанд цуцлах мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлээгүй бол тийнхүү бүртгүүлээгүйгээс барьцаалуулагчид учирсан хохирол болон гэрээнд заасан тохиолдолд анзыг нөхөн төлнө.

44.4.Хуульд зааснаар үүсэх барьцаагаар хангагдах үүргийн үнийн дүн бүрэн хангагдсан тохиолдолд барьцаалагч барьцаалуулагчаас бичгээр, эсхүл цахим хэлбэрээр ирүүлсэн мэдэгдлийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор цуцлах мэдэгдлийг бүртгүүлнэ. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

44.5.Цуцлах мэдэгдэл нь зөвхөн цуцлах зөвшөөрөл өгсөн барьцаалагчийн хувьд хүчинтэй байна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.