43 дугаар зүйл. Барьцааны мэдэгдлийн бүртгэлийн хугацааг сунгах

ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ БОЛОН ЭДИЙН БУС ХӨРӨНГИЙН БАРЬЦААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

43 дугаар зүйл. Барьцааны мэдэгдлийн бүртгэлийн хугацааг сунгах

43.1.Барьцааны мэдэгдлийн бүртгэлийн хугацааг сунгах мэдэгдэлд дараах зүйлийг тусгана:

43.1.1.барьцааны мэдэгдлийг бүртгэсэн анхны дугаар;

43.1.2.барьцааны мэдэгдлийн бүртгэлийг сунгах зөвшөөрөл өгсөн барьцаалагчийн энэ хуулийн 39.1.2-т заасан мэдээлэл.

43.2.Барьцааны мэдэгдлийн бүртгэлийн хугацааг сунгах мэдэгдлийг анхны бүртгэлийн хүчин төгөлдөр хугацаа дуусахаас өмнө зургаан сарын дотор бүртгүүлнэ.

43.3.Барьцааны мэдэгдлийн бүртгэлийн хугацааг сунгах мэдэгдлийг бүртгэснээр анхны бүртгэлийн хүчин төгөлдөр хугацаа сунгалтыг зөвшөөрсөн барьцаалагчийн хувьд дахин гурван жилээр сунгагдсанд тооцно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.