42 дугаар зүйл. Барьцааны мэдэгдлийн бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах

ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ БОЛОН ЭДИЙН БУС ХӨРӨНГИЙН БАРЬЦААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

42 дугаар зүйл. Барьцааны мэдэгдлийн бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах

42.1.Барьцааны мэдэгдлийн бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах мэдэгдэлд дараах зүйлийг тусгана:

42.1.1.барьцааны мэдэгдлийг бүртгэсэн анхны дугаар;

42.1.2.барьцааны мэдэгдлийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөн барьцаалагчийн энэ хуулийн 39.1.2-т заасан мэдээлэл;

42.1.3.барьцааны мэдэгдэлд шаардагдах бусад мэдээлэл.

42.2.Барьцааны мэдэгдлийн бүртгэлд барьцааны зүйл нэмэх, эсхүл шинэ барьцаалуулагч, барьцаалагчийн мэдээллийг нэмж оруулах мэдэгдлийг бүртгүүлэхэд шинээр байгуулсан барьцааны гэрээ болон шинэ барьцаалуулагч, барьцаалагчийн зөвшөөрлийг бичгээр, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулсан цахим хэлбэрээр авсан байна. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

42.3.Барьцааны мэдэгдлийн нэмэлт, өөрчлөлт нь зөвхөн тухайн өөрчлөлтийг зөвшөөрсөн барьцаалагчийн хувьд хүчин төгөлдөр байна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.