41 дугаар зүйл. Барьцааны мэдэгдэл хүчин төгөлдөр болох
41.1.Цахим мэдээллийн санд бүртгэгдсэн барьцааны мэдэгдэл нийтэд нээлттэй болсон үеэс хүчин төгөлдөр болно.
41.2.Барьцааны мэдэгдлийн бүртгэлийн хугацааг сунгах мэдэгдлийг гаргаагүй бол цахим мэдээллийн санд бүртгүүлснээс хойш гурван жилийн хугацаанд барьцааны мэдэгдлийн бүртгэл хүчинтэй байна.
41.3.Барьцааны мэдэгдлийн бүртгэлийн хугацаа дуусахад тухайн барьцааг сунгах мэдэгдэл бүртгүүлэхээс бусад аргаар баталгаажуулаагүй бол баталгаажаагүй барьцаанд тооцно.