50 дугаар зүйл. Барьцааны эрх хэрэгжүүлэх мэдэгдлийг бүртгэлд тэмдэглүүлэх болон бусад барьцаалагчид мэдэгдэх

ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ БОЛОН ЭДИЙН БУС ХӨРӨНГИЙН БАРЬЦААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

50 дугаар зүйл. Барьцааны эрх хэрэгжүүлэх мэдэгдлийг бүртгэлд тэмдэглүүлэх болон бусад барьцаалагчид мэдэгдэх

50.1.Барьцааны шаардлагыг хангуулахаар тогтоосон хугацаа дууссан бол барьцаалагч барьцааны эрхээ хэрэгжүүлнэ.

50.2.Барьцаа нь бүртгэлээр баталгаажсан барьцаа бол барьцаалагч барьцааны шаардлагаа хангах ажиллагаа эхлүүлсэн тухай цахим мэдээллийн санд тэмдэглүүлнэ.

50.3.Барьцааны шаардлагаа хангах ажиллагааг эхлүүлсэн барьцаалагч энэ талаарх мэдэгдлийг тухайн зүйлийг барьцаалан бүртгэлээр баталгаажсан бусад барьцаалагчид барьцааны зүйлийг худалдан борлуулахаас 10-аас доошгүй хоногийн өмнө бүртгэлд заасан хаягаар хүргүүлж мэдэгдэнэ. Энэ хуулийн 50.3-т заасан мэдэгдэлд барьцаалагч, барьцаалуулагч, барьцааны зүйл, барьцааны зүйлийг худалдан борлуулахаар төлөвлөж байгаа арга, хугацаа, байршлын тухай мэдээллийг тусгасан байна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.