51 дугаар зүйл. Барьцааны эрх хангуулах нэхэмжлэл гаргах

ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ БОЛОН ЭДИЙН БУС ХӨРӨНГИЙН БАРЬЦААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

51 дугаар зүйл. Барьцааны эрх хангуулах нэхэмжлэл гаргах

51.1.Цахим мэдээллийн санд барьцааны эрх хэрэгжүүлэх мэдэгдлийг бүртгүүлснээр барьцаалагч барьцааны зүйлийг эзэмшилдээ шилжүүлэн авах эрхтэй.

51.2.Барьцаалагч барьцааны зүйлийг эзэмшилдээ авах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй бол барьцааны эрхээ хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.

51.3.Барьцаалагч энэ хуулийн 51.2-т заасан нэхэмжлэл гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69.1.5-д заасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүрээнд барьцааны зүйлийг эзэмшилдээ авах хүсэлт гаргаж болно.

51.4.Шүүгч энэ хуулийн 51.3-т заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор барьцааны гэрээнд заасан нөхцөл биелсэн гэж үзэж барьцааны зүйлийг барьцаалагчийн эзэмшилд шилжүүлэх тухай захирамж гаргана.

51.5.Барьцааны зүйл нь дахин давтагдашгүй, ховор, орлуулах боломжгүй эд зүйл биш бол барьцаалагчийн хүсэлтээр шүүх барьцааны зүйлийг барьцаалагчийн эзэмшилд шилжүүлэхийн хамт түүнийг худалдан борлуулах зөвшөөрлийг олгож болно.

51.6.Барьцаалагч нь энэ хуулийн 51.4, 51.5-д заасан барьцааны зүйлийг худалдан борлуулсны орлого, энэ хуулийн 51.2-т заасан нэхэмжлэлийг шүүх эцэслэн шийдвэрлэх хүртэл хадгалах үүрэгтэй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.