53 дугаар зүйл. Барьцааны шаардлагыг хангах арга
53.1.Барьцаалагч нь барьцааны зүйлийг худалдан борлуулахдаа тухайн барьцааны зүйлийн шинж чанарыг харгалзан үзэж, тухайн нөхцөл байдалд тохирсон аргыг сонгох, барьцааны зүйлийг худалдан борлуулах гуравдагч этгээдийг томилох зэргээр аль болох зардал багатай, шударгаар борлуулах оновчтой арга хэрэгслийг сонгох үүрэгтэй.
53.2.Барьцааны зүйлийг дараах аргаар худалдан борлуулж, барьцааны шаардлагыг хангана:
53.2.1.барьцаалагч өөрөө, эсхүл төлөөлөгчөөр дамжуулан шууд, эсхүл дуудлага худалдаагаар худалдах;
53.2.2.барьцааны зүйлийг хөндлөнгийн этгээдийн дуудлага худалдаагаар худалдах;
53.2.3.тухайн төрлийн эд хөрөнгийг худалдах, худалдан авах тогтсон зах зээл, бирж дээр худалдах.