58 дугаар зүйл. Барьцааны эрх дуусгавар болох үндэслэл
58.1.Хуульд өөрөөр заагаагүй бол барьцааны эрх дараах үндэслэлээр дуусгавар болно:
58.1.1.барьцааны гэрээний талууд харилцан тохиролцсон;
58.1.2.барьцаагаар хангах үүрэг хангагдсан, эсхүл үүрэг дуусгавар болсон;
58.1.3.барьцааны зүйл үгүй болсон;
58.1.4.барьцааны зүйл барьцаалагчийн өмчлөлд шилжсэн;
58.1.5.барьцаагаар хангах үүргийг барьцааны зүйлээс тусад нь шилжүүлсэн;
58.1.6.барьцааны зүйлийг энэ хуульд заасны дагуу худалдах буюу бусдад шилжүүлсэн.