57 дугаар зүйл. Авлагаас шаардлагаа хангуулах
57.1.Барьцааны зүйл нь авлага бөгөөд үүрэг гүйцэтгэх хугацаа дууссан тохиолдолд барьцаалагч нь үндсэн үүрэг гүйцэтгэгчээс барьцааны шаардлагаа шууд хангуулах эрхтэй.
57.2.Барьцаалсан авлагын үнийн дүнг төлсөн бөгөөд үүргийн гүйцэтгэл нь барьцаагаар хангах үүргээс илүү гарсан тохиолдолд барьцаалагч барьцааны шаардлагаа хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан зардлаа суутган тооцож, илүү гарсан төлбөрийг барьцаалуулагчид эгүүлэн шилжүүлнэ.
57.3.Барьцаалсан авлагын төлбөрийн хугацаа болоогүй ч барьцааны эрх хэрэгжих үед төлөгдсөн бол барьцаалагч нь барьцаагаар хангагдсан үүргийн гүйцэтгэл хангагдсан тухай үүрэг гүйцэтгэгчид зохих ёсоор мэдэгдэж, тухайн төлбөрийг төлбөр хийх хугацаа хүртэл өөртөө үлдээж болно.
57.4.Барьцааны зүйл нь барьцаалагчийн эзэмшилдээ авсан мэдүүлгийн үнэт цаас бөгөөд үүрэг гүйцэтгэх хугацаа дууссан тохиолдолд барьцаалагч барьцаагаар хангуулах шаардлагаа барьцааны зүйлээр илэрхийлсэн эрхийг хэрэгжүүлэх замаар шууд хангуулах эрхтэй.
57.5.Барьцааны зүйл нь банкны дансанд байгаа мөнгөн хөрөнгө бол барьцаалагч банк үл маргах журмаар барьцаагаар хангагдах шаардлагаа уг мөнгөн хөрөнгөөс хангах эрхтэй. Барьцаалагч банкнаас бусад этгээд бол дансны удирдах эрхийг хяналтдаа авсан этгээд барьцааны зүйл болох мөнгөн хөрөнгөөс барьцаагаар хангагдах шаардлагыг шууд хангуулах эрхтэй.
ДОЛООДУГААР БҮЛЭГ БУСАД ЗҮЙЛ