56 дугаар зүйл. Барьцааны зүйлийн өмчлөх эрх худалдан авагч болон бусад барьцаалагчид шилжих

ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ БОЛОН ЭДИЙН БУС ХӨРӨНГИЙН БАРЬЦААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

56 дугаар зүйл. Барьцааны зүйлийн өмчлөх эрх худалдан авагч болон бусад барьцаалагчид шилжих

56.1.Энэ хуульд заасны дагуу худалдан борлуулсан барьцааны зүйлийг худалдан авсан этгээд тухайн зүйлийг аливаа барьцааны эрхээс чөлөөтэйгээр өөрийн өмчлөлд шилжүүлэн авна.

56.2.Барьцаалагч нь барьцаалуулагч, үүрэг гүйцэтгэгч, тухайн барьцааны зүйлийн хувьд барьцааны эрхээ энэ хуульд заасны дагуу бүртгүүлсэн бусад барьцаалагч бичгээр, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулсан цахим хэлбэрээр зөвшөөрсөн тохиолдолд барьцаагаар хангах үүргийг бүхлээр нь буюу хэсэгчлэн хангаснаар тооцож, барьцааны зүйлийг бүхлээр нь буюу хэсэгчлэн өөрийн өмчлөлд шилжүүлэн авч болно. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.