55 дугаар зүйл. Барьцаалуулагчийн барьцааны зүйлээ эгүүлэн авах эрх
55.1.Барьцааны зүйлийг борлуулахаас өмнөх аль ч үе шатанд барьцаалуулагч нь барьцааны шаардлагыг бүрэн хангаж, барьцааны шаардлагыг хангуулах ажиллагааг зогсоох эрхтэй.
55.2.Энэ хуулийн 55.1-д заасан тохиолдолд барьцаалуулагч нь барьцааны шаардлагаа хангуулахтай холбоотой барьцаалагчаас гаргасан зардал, хохирлыг нөхөн төлнө.