11 дугаар зүйл. Гал түймэр унтраах аврах анги
11.1.Гал түймэр унтраах аврах анги улсын хэмжээнд өмчийн хэлбэр харгалзахгүйгээр иргэн, аж ахуй нэгж, байгууллагын өмч хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалах, гал түймэр унтраах үйл ажиллагааг зохион байгуулах нэгдсэн удирдлагатай онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын үндсэн нэгж мөн.
11.2.Гал түймэр унтраах аврах анги гал түймэр унтраах болон ослоос аврах зориулалтын тусгай техник, тоног төхөөрөмжтэй, гал түймэр унтраах, анхны тусламж үзүүлэх, аврах чиг үүрэгтэй томилгоот бүрэлдэхүүн бүхий нэгж мөн.