22 дугаар зүйл. Бүтээгдэхүүнд тавих галын аюулгүй байдлын шаардлага
22.1.Галын аюултай бүтээгдэхүүний жагсаалт, ангилал, зэрэглэлийг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн Стандартчиллын Үндэсний зөвлөл батална.
22.2.Галын аюултай бүтээгдэхүүн, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийг улсын хилээр нэвтрүүлэх болон үйлдвэрлэх, борлуулах, тээвэрлэх, хадгалах, устгах журмыг Засгийн газар батална.