23 дугаар зүйл. Барилга байгууламжийг гал түймрээс хамгаалах,гал унтраах тоног төхөөрөмжид тавих шаардлага
23.1.Гал түймэр унтраах автомат болон галын дохиоллын тоног төхөөрөмжөөр тоноглох шаардлагатай барилга байгууламжийн жагсаалтыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай зөвшилцөж барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага барилгын норм, дүрмээр батална.
23.2.Барилга байгууламжийн гал түймрээс хамгаалах тусгай тоног төхөөрөмж, утаа зайлуулах, усан хангамж, зарлан мэдээлэх системд тавих шаардлагыг галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичигт заасны дагуу мөрдөнө.
23.3.Гал түймэр унтраах, мэдээлэх, усан хангамж, утаа зайлуулах агааржуулалтын тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдалд байгууллагын хүсэлтээр эрх бүхий хуулийн этгээд дүгнэлт гаргана.
23.4.Хил, гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь гал түймэр унтраах тусгай тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэхдээ онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын болон итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтийг үндэслэнэ.
ГАЛ ТҮЙМРИЙН БҮРТГЭЛ, СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ