24 дугаар зүйл. Гал түймрийн бүртгэл, судалгаа, шинжилгээ

ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

24 дугаар зүйл. Гал түймрийн бүртгэл, судалгаа, шинжилгээ

24.1.Гал түймрийн тоо, учирсан хохирол, шалтгаан, нөхцөлийн талаар улсын хэмжээнд нэгдсэн бүртгэлтэй байна.

24.2.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас гаргасан дүн мэдээ нь олон улсын болон дотоодын судалгааны байгууллагын судалгаа, шинжилгээний албан ёсны эх сурвалж болно.

24.3.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь улсын хэмжээнд гарсан гал түймрийн бүртгэлд дүн шинжилгээ хийж, гал түймрээс урьдчилан сэргийлэх, улсын хяналт явуулах чиглэлийг тогтоож, бодлого боловсруулна.

24.4.Гал түймэр унтраах ангийн томилгоот бүрэлдэхүүн гал түймэр гарсан дуудлагаар зориулалтын автомашин, техник хэрэгсэлтэйгээр ангийн байрлалаас гарах тохиолдол бүрийг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын баталсан журмын дагуу нэгдсэн бүртгэлд бүртгэнэ.

БУСАД ЗҮЙЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.