10 дугаар зүйл. Төрийн захиргааны төв байгууллагын эрх, үүрэг

ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

10 дугаар зүйл. Төрийн захиргааны төв байгууллагын эрх, үүрэг

10.1.Хүүхэд харах үйлчилгээний бодлого, төлөвлөлт, санхүүжилт, удирдлага, мэдээлэл, хяналт-шинжилгээ, зохицуулалтыг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүний харьяа агентлаг, хэлтэс хариуцан хэрэгжүүлнэ. /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

10.2.Хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулах, хяналт тавих журам, эцэг, эх, асран хамгаалагчаас төлөх төлбөрийн дээд хэмжээг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно. /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

10.3.Аймаг, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 6.4-д заасан баримт бичиг, материалыг бүрдүүлэн хүсэлт гаргасан иргэнийг сургалтад хамруулж гэрчилгээ олгоно. /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

10.4.Хүүхэд харагчийг бэлтгэх сургалтын жишиг хөтөлбөрийг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална. /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНД ОРОЛЦОГЧДЫН ЭРХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.