9 дугаар зүйл. Хүүхэд харах үйлчилгээний санхүүгийн дэмжлэг
9.1.Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байгаа нэг хүүхдэд ногдох хоолны болон нормативт зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх бөгөөд шаардагдах хөрөнгийг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний төсвийн багцад тусгана. /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
9.2.Хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгох журмыг Засгийн газар баталж, жил бүрийн улсын төсөвт тусган, орон нутагт хуваарилна.
9.3.Хүүхэд харагч хүүхэд харах үйлчилгээнд зориулж хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчтай зөвшилцсөний үндсэн дээр энэ хуулийн 10.2-т заасан хэмжээнд багтаан төлбөр авч болно.
9.4.Эцэг, эх, асран хамгаалагч нь хүүхэд харагчтай харилцан тохиролцсоны үндсэн дээр төрөөс санхүүгийн дэмжлэг шаардахгүйгээр энэ хуулийн 6.1-д заасан нөхцөлийг бүрдүүлж, хүүхэд харах үйлчилгээг эрхэлж болно.
ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УДИРДЛАГА