12 дугаар зүйл. Хүүхэд харагчийн эрх, үүрэг
12.1.Хүүхэд харагч нь дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
12.1.1.хүүхдэд үйлчилж байгаа хугацаанд тэдний амь нас, эрүүл мэнд эрсдэлгүй байх, аливаа болзошгүй сөрөг нөлөөлөл, үйлдлээс хүүхдийг хамгаалах асуудлыг бүрэн хариуцах;
12.1.2.санхүүгийн бүртгэл, тайланг холбогдох хууль тогтоомжийн дагуу хийх;
12.1.3.хүүхэд харах үйлчилгээнд хоол, хүнсний аюулгүй байдал, ариун цэвэр, эрүүл ахуйн холбогдох хууль тогтоомжийг мөрдөж ажиллах;
12.1.4.хүүхэд харах үйлчилгээний ажилтныг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд тогтмол хамруулах;
12.1.5.хүүхэд харах үйлчилгээ эцэг, эх, асран хамгаалагчид нээлттэй, тэдэнд хяналт тавих нөхцөлийг бүрдүүлсэн байх;
12.1.6.эцэг, эх, асран хамгаалагчтай гэрээ байгуулж ажиллах;
12.1.7.эцэг, эх, асран хамгаалагчид энэ хуулийн 12.1.6-д заасан гэрээний үүргийн хэрэгжилт болон төлбөр, санхүүжилтийн зарцуулалтын тайланг танилцуулах;
12.1.8.хүүхэд харагч нь хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хоол ундыг бэлтгэх, хооллох, ариун цэврийг сахих, эрүүл ахуйг хамгаалах, хүүхэд орчин тойрны болон суурь хэрэгцээний чадвар эзэмшихэд туслах, амраах, тоглуулах, хүүхдийн биеийн байдал, өсөлт хөгжлийн талаар эцэг, эхэд нь мэдээлж байх, шаардлагатай үед эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх.
ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХ, ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, СЭРГЭЭХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ /Энэ бүлгийн гарчигт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./