15 дугаар зүйл. Хүүхэд харах үйлчилгээнд тавих хяналт
15.1.Хүүхэд харах үйлчилгээний байнгын хяналтыг эцэг, эх, асран хамгаалагч хэрэгжүүлнэ.
15.2.Энэ хуулийн хэрэгжилтэд хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, улсын байцаагч, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан ажилтан хяналт тавина. /Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
БУСАД ЗҮЙЛ