14 дугаар зүйл. Зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг

ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

14 дугаар зүйл. Зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг

14.1.Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авахад дараах баримт бичгийг бүрдүүлнэ: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

14.1.1.хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл хүссэн өргөдөл; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

14.1.2.иргэний бүртгэлийн мэдээлэл, үүсгэн байгуулагчийн өөрийн өмчлөлийн байрны лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

14.1.3.түрээсийн байр, гэрт үйл ажиллагаа явуулах бол түрээслэгчтэй байгуулсан гэрээ; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

14.1.4.хүүхэд харагчийн боловсролын диплом, бүрэн дунд боловсролын гэрчилгээний мэдээлэл; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

14.1.5.хүүхэд харагчийг бэлтгэх, чадавхжуулах сургалтад хамрагдсан тухай баримт бичиг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

14.1.6.халдварт болон сэтгэцийн өвчингүй болохыг тодорхойлсон эмнэлгийн байгууллагын дүгнэлт. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЯНАЛТ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.