18 дугаар зүйл. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, эрх сэргээх үндэслэл

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

18 дугаар зүйл. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, эрх сэргээх үндэслэл

18.1.Дараах тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болно:

18.1.1.жолоодох эрхийн үнэмлэхийн хүчинтэй байх хугацаа дууссан;

18.1.2.жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодоход эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй нь эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон;

18.1.3.зөрчлийн оноо тогтоосон хязгаарт хүрсэн; /Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

18.1.4.тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг холбогдох хуульд заасны дагуу хассан.

18.2.Жолоодох эрхийн үнэмлэх хүчингүй болсон тохиолдолд тухайн иргэний олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг хүчингүйд тооцно.

18.3.Дараах тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээнэ:

18.3.1.жолоодох эрхийн үнэмлэхийг зохих журмын дагуу сунгуулсан;

18.3.2.жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодоход эрүүл мэндийн хувьд тэнцэх нь эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон;

18.3.3.тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг хассан хугацаа дуусгавар болсон.

18.4.Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХАД БАРИМТЛАХ ТЕХНИКИЙН ЕРӨНХИЙ ШААРДЛАГА

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.